“Монгол судлаачдын үдэш" боллоо.

2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ЭЛТЭ Их сургуулийн Төв Ази ба Монгол судлалын тэнхимд болсон Монгол судлалын талаар хэлэлцүүлэгт Элчин сайд З.Батбаяр оролцлоо.
дэлгэрэнгүй

Унгар Улсад ажил хөдөлмөр эрхэлж байсан, эрхэлж байгаа Монгол улсын иргэдийн тэтгэвэрийн даатгал, тэтгэвэр тогтоолгох асуудал.

Монгол улс болон Унгар Улсын хоорондын Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тус улсын Будапешт хотноо үйлдэж улмаар хоёр тал соёрхон баталснаар 2012 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлсэн. Эртнээс найрсаг харилцаатай хоёр улсын иргэд харилцан ажил хөдөлмөр эрхэлж ирсэн бөгөөд манай улсын иргэдийн хувьд Бүгд Найрамдах Унгар Улсад оёдол, сүлжмэл үйлдвэрийн салбарт өнөөг хүртэл зонхилон ажилласаар байна. Энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий хоёр байгууллага болох Монгол улсын Нийгмийн даатгалын ерөнхий газар, Бүгд Найрамдах Унгар Улсын Үндэсний тэтгэврийн даатгалын ерөнхий газрын ажлын уулзалт 2012 оны 11 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Будапешт хотноо болж зарим ойлголтыг нэгтгэн, ашиглах маягтыг шинэчилж, энэ тухай санамж бичиг үйлдсэн.
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 [13]