Хилийн чанад дахь иргэдээс санал авах ажиллагаа амжилттай эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд хилийн чанад дахь иргэдээс санал авах ажиллагаа Будапешт хот дахь санал авах байр болох Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яамны байранд 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 07:00 цагт амжилттай эхэллээ.
дэлгэрэнгүй

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг Унгар Улс, Будапешт хотын 4 дүгээр салбар комиссын санал авах байранд 2017 оны 6 дугаар сарын 10-11-ны өдрүүдэд хуулинд заасны дагуу зохион байгуулав.

Сонгогчдын нэрийн жагсаалтад нийт Хоёр зуун долоон /207/ сонгогч бүртгэгдсэнээс Нэг зуун далан долоо /177/ сонгогч буюу 85.5% хувь нь саналаа өглөө.

Салбар комисс саналын хуудсуудыг зохих журмын дагуу битүүмжлэн Сонгуулийн Ерөнхий хороонд хүргүүлэв. Санал өгсөн иргэдийн саналыг Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр буюу 2017 оны 6 дугаар сарын 26-нд Улаанбаатар хотноо Сонгуулийн Ерөнхий хороо тоолно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд хилийн чандад ийнхүү идэвхтэй оролцон, улс төрийн эрхээ хэрэгжүүлж, саналаа өгсөн нийт иргэддээ талархал илэрхийлж, амжилт хүсч байна.

Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яам

дэлгэрэнгүй

“МИНИЙ МОНГОЛ НААДАМ” УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

Нэг. Зорилго ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн Монгол наадмыг сурталчлах, хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийг дэмжих, тэдэнтэй хамтран ажиллах зорилгоор наадмыг амжилттай сайн зохион байгуулсан байгууллага, иргэдийг урамшуулан алдаршуулах юм. Хоёр. Ерөнхий зохион байгуулагч Үндэсний их наадмыг зохион байгуулах комисс “МИНИЙ МОНГОЛ НААДАМ” уралдааны ялагчдыг шалгаруулна.
дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ - 2017 ДАХИН САНАЛ ХУРААЛТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн хүрээнд явуулах дахин санал хураалтыг Элчин сайдын яамны байранд 2017 оны 7 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд 07.00 цагаас 22.00 цагийн хооронд авна.

Сонгуульд санал өгөхөөр 5 дугаар сарын 1-20-нд бүртгүүлж, нэр нь баталгаажсан иргэд Элчин сайдын яамандаа ирж, саналаа дахин өгөхийг уриалж байна.

Нэрийн жагсаалт
дэлгэрэнгүй

Иргэдийн анхааралд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дахин сонгууль болон Үндэсний их баяр наадам болохтой холбогдуулан “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу тус ЭСЯ 7 дугаар сарын 7-ны өдрөөс 7 дугаар сарын 15 хүртэлх өдрүүдэд ажиллахгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар 7 сарын 10-ны ажлын өдрийг 7 дугаар сарын 16-ны ням гарагт шилжүүлсэн тул 7 дугаар сарын 16-ны ням гарагт тус ЭСЯ хуваарийн дагуу ажиллах болно.
Будапешт дэх ЭСЯ
дэлгэрэнгүй

Announcement

The Embassy will be closed on 7th July due to the Presidential election in Mongolia and between 10-14 July on the occasion of the National holiday Naadam
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 4 5 6 7 8 9 [10] 11 12 13 14 15 16 »