Унгарын Будапешт хотод усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Унгарын Будапешт хотод усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Уг тэмцээн 7 сарын 14-нөөс 30-ны өдрүүдэд болж АНУ, ОХУ, БНХАУ, Герман, Австрали, Япон, БНСУ, Итали, Франц тэргүүтэй 90 орчим улсын баг тамирчид өрсөлдөнө.

Монгол Улсаас Б.Энххүслэн, Б.Есүй, Б.Буянтогтох, М.Дэлгэрхүү нарын тамирчид өрсөлдөж байна.
дэлгэрэнгүй

ДЭЛХИЙН УСАН СПОРТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦСОН ТАМИРЧДЫГ ЭЛЧИН САЙД З.БАТБАЯР ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Унгар улсын Будапешт хотод FINA 2017 XVII Дэлхийн усан спортын аварга шалгаруулах тэмцээн 7 дугаар сарын 14-нөөс 30-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, нийтдээ 200 гаруй орны 2400 гаруй тамирчид оролцлоо. ДАШТ-ний усанд сэлэлтийн төрөлд манай улсаас М.Дэлгэрхүү, Б.Буянтогтох, Б.Энххүслэн, Б.Есүй нарын тамирчид оролцож, Монголын рекордыг шинэчлэн тогтоожээ. Мөн Монгол ээжтэй Унгарын тамирчин Шөмэнэк Онон Каталин 25 км-ын алсын зайн сэлэлтийн тэмцээнд 12-р байранд орлоо.
дэлгэрэнгүй

Хөлбөмбөгийн “Пушкаш академи”-д сурхаар П.Ууганбаяр, А.Дөлгөөн нар Унгар улсад ирлээ

Дэлхийн алдарт хөлбөмбөгчин, Унгарын шигшээ багийн домогт тоглогч Ференц Пушкашийн нэрэмжит академид Монголын хөлбөмбөгчид 2 дахь жилдээ суралцахаар боллоо. Өнгөрсөн онд Монголын хөлбөмбөгийн холбоо Б.Амгаланбат, Г.Ганбаяр, О.Хантэнгэр, Д.Тэмүүлэн нарын 4 хүүхдэд анх удаа “Пушкаш академи”-д суралцах боломжийг олгож байсан билээ. Анх удаа хилийн чанадад хөлбөмбөгөөр суралцсан дөрвөн хүүхдээс Г.Ганбаяр “Сузуки цом”-оос хүрэл медаль хүртэж, өндөр амжилт гаргасан билээ. Улмаар Г.Ганбаяр "Пушкаш академи"-ийн тоглогч болсон.
дэлгэрэнгүй

Уламжлалт нум сум харвааны аварга шалгаруулах олон улсын тэмцээнд урьж байна

Унгар улсад жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Уламжлалт нум сум харвааны аварга шалгаруулах олон улсын тэмцээн энэ жил Унгар улсын Теглаш хотод 8 дугаар сарын 19-нд болох гэж байна.
Энэхүү арга хэмжээнд Монголоос нум сум харвааны тамирчин Х.Даваажаргал, А.Дагзмаа, Д.Цэцэгмаа, Р.Намуун нар ирж оролцох ба Дэбрэцэн хотоос монголын хоёр тамирчины хамт оролцохоор болоод байна.
Монголчууд бүгдээрээ тамирчдаа хамтдаа дэмжицгээе !
Хаяг: Stadion u. Téglás 4243, Hungary
дэлгэрэнгүй

Монгол Улсын тамирчдын барилдааны хуваарь тодорлоо.

Унгар улсын Будапешт хотод 2017 оны 8/28-9/3-ны хооронд зохион байгуулагдах “Будапешт-2017” жyдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох Монгол Улсын тамирчдын барилдааны хуваарь тодорлоо. Монголчууд бүгдээрээ тамирчдаа хамтдаа дэмжицгээе !
дэлгэрэнгүй

“Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” болон “Дэлхийн Монголчууд хөтөлбөр”-үүдийн хүрээнд Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яам 8 дугаар сарын 11-20-ны өдрүүдэд Унгар улсын Бугац, Теглаш, Дэбрэцэн, Будапешт хотуудад ажиллалаа.

Унгар Улсын Бугац хотод 2017 оны 8 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд уламжлал болгон зохиогддог Нүүдэлчдийн наадамд оролцлоо. Уг арга хэмжээнд нүүдэлчин ард түмнүүдийн соёл иргэншил, өв уламжлалыг сурталчилдаг төдийгүй гар урлал, нүүдэлчдийн хэв маяг бүхий бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа явагддаг бөгөөд энэ жил “Өвөг дээдсийн өдөр” нэрийн дор зохиогдож 50 гаруй мянган зочид, жуулчид ирж сонирхлоо. Манай ЭСЯ-наас уг арга хэмжээнд монгол үндэсний 2 гэр барьж, түүх дурсгалын зүйлс, уламжлалт тоглоом наадгай, идээ будааг танилцуулж, Элчин сайд Монголын нүүдэлчин ард түмний аж амьдралын онцлог байдлын тухай илтгэлүүдийг тавьлаа...
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 4 5 6 7 8 9 10 [11] 12 13 »