Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Будапештэд болсон Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн дараа Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Будапештэд болсон Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн дараа Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Унгар улсын Ерөнхий сайд В.Орбан нарын хамт тэмцээний нээлт үзсэн юм.
дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Будапешт хотноо монголч эрдэмтэд, судлаачид, оюутнуудтай уулзлаа

Унгар Улсын нийслэл Будапешт хотноо энэ 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын Жудо бөхийн холбооны Ерөнхийлөгчийн хувиар оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Будапешт хотын Eötvös Loránd-ын их сургуулийн Монгол, Төв Ази судлалын төвөөс зохион байгуулсан зуны их сургуульд оролцож байгаа монголч эрдэмтэд, судлаачид, оюутнуудтай /2017.08.30/ уулзаж эрдэм судлалын ажлынх нь талаар харилцан ярилцлаа.
дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Унгар Улсын Ерөнхий сайд В.Орбан бараалхлаа.

Унгар Улсын Будапешт хотноо энэ 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын Жудо бөхийн холбооны Ерөнхийлөгчийн хувиар оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг хүндэтгэн Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан өчигдөр бараалхаж үдийн зоог барив. Тус уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй санал солилцож, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиров.
дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2017-9-1 өдөр Унгар Улсад ажиллаж, амьдарч, сурч байгаа Mонголчуудтайгаа уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2017-9-1 өдөр Унгар Улсад ажиллаж, амьдарч, сурч байгаа Mонголчуудтайгаа уулзлаа
дэлгэрэнгүй

Элчин сайд З.Батбаяр оюутнуудын төлөөллийн хамт Будапешт хотын төв цэвэрлэх байгууламжтай танилцлаа.

Элчин сайд З.Батбаяр оюутнуудын төлөөллийн хамт Будапешт хотын төв цэвэрлэх байгууламжтай танилцлаа. Будапештын төв цэвэрлэх байгууламж нь 2010 онд ашиглалтанд орсон, 249 сая еврогийн өртгөөр баригдсан ба өдөрт дунджаар 220000 метр куб ус цэвэрлэдэг байна. /Улаанбаатар хотын хоногийн усны хэрэглээ 220000 метр куб орчим байдаг байна/
дэлгэрэнгүй

Унгар дахь Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах V дахь удаагийн тэмцээн

Монгол Улсаас Унгар Улсад суугаа ЭСЯ, Мон Хун клуб, Оюутны холбоо хамтран Мон Хун клубын нэрэмжит Унгар дахь Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах V дахь удаагийн тэмцээнийг 2017 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр зохион байгууллаа.
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 4 5 6 7 8 9 10 11 [12] 13 »