“Монгол судлаачдын үдэш" боллоо.

2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ЭЛТЭ Их сургуулийн Төв Ази ба Монгол судлалын тэнхимд болсон Монгол судлалын талаар хэлэлцүүлэгт Элчин сайд З.Батбаяр оролцлоо.
дэлгэрэнгүй

Унгар Улсад ажил хөдөлмөр эрхэлж байсан, эрхэлж байгаа Монгол улсын иргэдийн тэтгэвэрийн даатгал, тэтгэвэр тогтоолгох асуудал.

Монгол улс болон Унгар Улсын хоорондын Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тус улсын Будапешт хотноо үйлдэж улмаар хоёр тал соёрхон баталснаар 2012 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлсэн. Эртнээс найрсаг харилцаатай хоёр улсын иргэд харилцан ажил хөдөлмөр эрхэлж ирсэн бөгөөд манай улсын иргэдийн хувьд Бүгд Найрамдах Унгар Улсад оёдол, сүлжмэл үйлдвэрийн салбарт өнөөг хүртэл зонхилон ажилласаар байна. Энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий хоёр байгууллага болох Монгол улсын Нийгмийн даатгалын ерөнхий газар, Бүгд Найрамдах Унгар Улсын Үндэсний тэтгэврийн даатгалын ерөнхий газрын ажлын уулзалт 2012 оны 11 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Будапешт хотноо болж зарим ойлголтыг нэгтгэн, ашиглах маягтыг шинэчилж, энэ тухай санамж бичиг үйлдсэн.
дэлгэрэнгүй

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал Унгар Улсад ажлын айлчлал хийлээ.

Монгол Улс, Унгар Улсын хооронд гамшгаас хамгаалах салбарт тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг сэргээх, хоёр улсын хооронд байгуулсан гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Хамтарсан мэдэгдлийг дараагийн шатанд гаргаж гэрээ болгох яриа, хэлцэл хийх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал Унгар Улсын Гамшгаас хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Др. Золтан Горагийн урилгаар 2017 оны 09 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд тус улсад ажлын айлчлал хийлээ.
дэлгэрэнгүй

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Унгар улсын Будапештын техникийн их сургуульд суралцаж байгаа монгол оюутнуудтай Элчин сайд З.Батбаяр уулзав.

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Унгар улсын Будапештын техникийн их сургуульд суралцаж байгаа монгол оюутнуудтай Элчин сайд З.Батбаяр уулзав. Ирээдүйн инженерүүддээ сургалтын өндөр амжилт хүсье.
дэлгэрэнгүй

Унгар улсын Мүүр, Часар хотноо ажиллаж, амьдарч, сурч байгаа Монгол иргэдтэй уулзав

Унгар улсын Мүүр, Часар хотноо ажиллаж, амьдарч, сурч байгаа Монгол иргэдтэй Элчин сайд З.Батбаяр 2017 оны 10 дугаар сарын 7-ны Бямба гарагт уулзав. Мөн иргэдийн консулын үйлчилгээ, нийгмийн даатгалын асуудлаар яриа зөвлөлгөөнийг хийлээ.
дэлгэрэнгүй

2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Унгар улсад сурч буй монгол оюутнуудын 3 өдрийн уулзалт болов.

2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Унгар улсад сурч буй монгол оюутнуудын 3 өдрийн уулзалт болов. Уулзалтанд: Н.Оргил (Corvinus University of Budapest, MA student) “Монгол Улсын төсөвт хийсэн дүн шинжилгээ”, Б. Урангоо (Corvinus University of Budapest, PhD student) “Тогтвортой хөгжил” сэдвээр тус тус илтгэл тавилаа.
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 [13] 14 15 16 17 18 »