АНХААРУУЛГА

Монгол иргэд Унгар, Серби болон Унгар, Украины хоорондох хилээр дамжин Европын Холбооны улсууд руу визгүйгээр нэвтрэх гэж байгаад баригдсан тохиолдол хэд хэдэн удаа гараад байна. Унгар улсын Засгийн газраас тус улсын аюулгүй байдлыг хангах, хууль бус цагаачид, дүрвэгчдээс хамгаалах зорилгоор сүүлийн жилүүдэд хилийнхээ шугамын дагуу тор татан төмөр хашлага барьж, камер болон хүний биеийн дулааныг мэдэрдэг тоног төхөөрөмж суурилуулсан бөгөөд нисдэг тэрэг болон нохойтой эргүүл тогтмол хяналт хийж, хил зөрчигчдийн эсрэг тууштай арга хэмжээ хэрэгжүүлж байгаа болно.
Иймд Унгар улсаар дамжин Европын Холбооны улс руу нэвтрүүлж өгнө, зуучилж өгнө гэмт хэргийн шинжтэй зар, мэдээлэлд хууртахгүй байхыг зөвлөж байна.
Будапешт дэх Монгол Улсын ЭСЯ
дэлгэрэнгүй

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ЕАБХАБ-ЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН УУЛЗАЛТЫН ҮЕЭР ХОЁР ТАЛЫН УУЛЗАЛТУУД ХИЙВ

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 24 дүгээр уулзалт Бүгд Найрамдах Австри Улсын нийслэл Вена хотноо 2017 оны 12 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд болж байна.

дэлгэрэнгүй

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ УНГАР УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

2017 оны 12 дугаар сарын 7-8 ны өдрүүдэд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч , Унгар Улсын өргөмжит консул Ч.Гантулга , Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Д.Баярсайхан, С.Мөнхчулуун болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч О.Мөнгөншагай, Ш.Үнэнбат, Ё.Цацралтуяа нар Унгар Улсад ажлын айлчлал хийж байна.
дэлгэрэнгүй

Унгар Улсын Парламентын дэд дарга Лежак Шандорын санаачилгаар зохион байгуулагсан "Ардчилсан хувьсгалын үйл явцын шинжлэх ухааны боловсруулалт" сэдэвт бага хуралд Беларус, Казахстан, Азербайжаны ЭСЯ-ны төлөөлөгчдийн хамт Элчин сайд З.Батбаяр оролцож илтгэл тавив

Унгар Улсын Парламентын дэд дарга Лежак Шандорын санаачилгаар зохион байгуулагсан "Ардчилсан хувьсгалын үйл явцын шинжлэх ухааны боловсруулалт" сэдэвт бага хуралд Беларус, Казахстан, Азербайжаны ЭСЯ-ны төлөөлөгчдийн хамт Элчин сайд З.Батбаяр оролцож илтгэл тавив
дэлгэрэнгүй

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын мэндийг нийт Монголчууддаа хүргэе.

106 жилийн өмнө энэ өдөр Монголчууд энэ өдөр манжийн дарлалаас гарч, тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөгөө баталгаажуулсан юм. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргасан.
дэлгэрэнгүй

УНГАР УЛСАД 2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛЭЭС ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Унгар Улсын Хүний Нөөцийн яам хооронд 2015 онд байгуулсан Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд 2018-2019 оны хичээлийн жилээс Унгарын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалтад урьж байна.
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 [16] 17 18 »