ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД П.СЭРГЭЛЭН УНГАР УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд П.Сэргэлэн 10 дугаар сарын 10-ны өдөр Унгар улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлалын үеэр сайд П.Сэргэлэн, Унгарын Гадаад харилцаа, гадаад худалдааны сайд Петер Сияяарто, Унгарын Хөдөө аж ахуйн яамны ТНБД Иштван Нади, Экзим банкны дэд ерөнхийлагч Андраш Пушкаш нартай уулзалт хийж хоёр орны хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцов.
дэлгэрэнгүй

Унгар Улсын үндэсний баяр боллоо

1989 оны 10 дугаар 23-наас эхлэн энэ өдрийг Унгар Улсын үндэсний баярын өдөр болгон тэмдэглэж байна. Одоогоос 60 жилийн өмнөх 1956 онд Унгар Улсын ард түмний эрх чөлөөний төлөө хийсэн тэмцэл байсан юм. Энэ нь 20 дугаар зууны Унгар Улсын түүхийн нэг шийдвэрлэх үйл явдал байлаа.

2016 оны 10 дугаар 23-ны энэ өдөр Унгар Улсын Ерөнхий сайд Орбан Виктор "Аз жаргалд хүрэх зам бол эрх чөлөө, эрх чөлөөнд хүрэх зам бол эр зориг" гэж хэлэв.
дэлгэрэнгүй

Будапешт хотод шагайн харвааны клуб байгууллаа

Фүрэдий Зултан гэж унгар залуу Будапешт хотод шагайн харвааны клуб байгууллаа.
дэлгэрэнгүй

ХЗДХЯ-ны ТНБД Г.Баясгалан уулзалт хийлээ

Унгар улсад суралцаж байгаа Монгол оюутнуудтай ХЗДХЯ-ны ТНБД Г.Баясгалан болон докторантур н.Лхагвасүрэн нар долоо хоногын ээлжилт уулзалт хийлээ
дэлгэрэнгүй

Монгол гэрийн мялаалга

Монгол гэр барьсан Фүрээдий Зултаны гэрийн мялаалга
дэлгэрэнгүй

Бахархлын өдрийн тухай

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрдэмтдийн судалгааны үр дүн, Монгол Улсын ШУА-ийн өргөн барьсан саналыг үндэслэн бахархлын өдрийг тэмдэглэж байх тухай зарлигийг 2012 оны 1дүгээр сарын 9-ний өдөр гаргасан. Тус зарлигт Эзэн богд Чингис хаан – Тэмүжиний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн тогтоож, Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байх тухай заасан билээ. Түүнээс хойш энэ жил 5 дахь удаагаа “Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэх гэж байна. Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн нь билгийн тоолол учир аргын тоололтой нийцүүлэн тэмдэглэхэд жил бүр өөр өдөр тохиож байгаа юм. Энэ жилийн хувьд тус өдөр 10 дугаар сарын 31-ний өдөр тохиож байна.
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 [3] 4 5 6 7 8 9 10 11 12 13 »