"Унгар Монгол 2 улсын хөршийн харилцаа дорно дахины нээлттэй бодлогын тусгалд"

Элчин сайд З.Батбаяр Унгар улсын Гадаад харилцааны болон Гадаад эдийн засгийн хүрээлэнд "Унгар Монгол 2 улсын хөршийн харилцаа дорно дахины нээлттэй бодлогын тусгалд" сэдвээр лекц уншлаа.
дэлгэрэнгүй

САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ЕАБХАБ-ЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН 23 ДУГААР УУЛЗАЛТАНД ОРОЛЦОВ

ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 23 дугаар уулзалтанд оролцох үеэрээ Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Унгар, Швейцарь, Беларусь, Польш, Австри, Герман, Азербайжан, Казахстан, Гүржийн Гадаад хэргийн сайд нартай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны зарим асуудлаар тохиролцлоо. Тухайлбал Унгарт суралцах монгол оюутны тоог 2017 оноос хоёр дахин нэмэгдүүлж, нэмэлт тэтгэлгийн хүрээнд хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх манай талын хүсэлтийг сайд Ц.Мөнх-Оргил Унгарын сайдад уламжлахад тэрээр тийм боломж байгааг нотлов. Мэдээний дэлгэрэнгүйг доорх хаягаар орж уншина уу. http://www.mfa.gov.mn/?p=37821
дэлгэрэнгүй

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ОУХМ Д.Отгонцэцэг хүрэл медаль авлаа.

Унгар Улсын нийслэл Будапешт хотын “Syma Csarnok” спортын ордонд олимпийн бус жингүүдийн чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ОУХМ Д.Отгонцэцэг хүрэл медаль авлаа. Элчин сайд З.Батбаяр Д.Отгонцэцэгт хүрэл медалийг гардуулан өглөө.
дэлгэрэнгүй

Эссэ бичлэгийн уралдааны дүн гарлаа

ЭСЯ-наас зарласан эссэ бичлэгийн уралдаанд нийт 16 эссэ ирсэн. Эссэг ЭСЯ-ны facebook хуудсанд нэр, хаяг бичээгүй байрлуулсан.1-р байранд. №12 “Гэрэлт өглөө”, 2-р байранд. №5 “Холыг зорьсон минь хоёрыг бодогдуулав”, 3-р байранд. №1 “Унгар дахь миний амьдрал” шалгарлаа
дэлгэрэнгүй

МУБИС-ийн захирал др.проф. Д.Мөнхжаргал, др. А.Оюунтунгалаг нар лекц уншлаа

2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Элчин сайд З.Батбаяр Унгар Улсын ЭЛТЭ их сургууль дээр МУБИС-ийн захирал др.проф. Д.Мөнхжаргал, др. А.Оюунтунгалаг нарын лекцэнд оролцов.
дэлгэрэнгүй

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Унгар Улсад ажлын айлчлал хийж байна.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан 01 дүгээр сарын 12-ны өдөр Унгар Улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Унгарын Үндэсний банкны захирал Дьөрдь Матолчи болон албаны хүмүүстэй уулзалт хийж хоёр орны банкны салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцов.
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 4 5 [6] 7 8 9 10 11 12 13 14 15 16 »