Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд З.Батбаяр Сент Иштваны Их сургуульд зочлов.

Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд З.Батбаяр 2017 оны 1 дүгээр сарын 11-нд Сент Иштваны Их сургуульд зочлов. Элчин сайдыг тус сургуулийн ректор доктор Төжер Янош, сургалтын албаны дарга доктор Урбани Бела, гадаад харилцааны хэлтсийн дарга доктор Жужанна Тар нар хүлээн авч мэргэшсэн боловсон хүчин бэлдэх, сургалтын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцов.
дэлгэрэнгүй

УНГАР УЛСАД 2017-2018 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛЭЭС ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

УНГАР УЛСАД 2017-2018 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛЭЭС ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

http://www.mecss.gov.mn/post17020102

дэлгэрэнгүй

Унгар улсын Засгийн газрын тэтгэлгээр 200 иргэнийг суралцуулна

Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Унгар улсаас монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мадари Акош нар “Хамтын ажиллагааны хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах баримт бичиг”-т өнөөдөр /2017.02.09/ гарын үсэг зурлаа.
дэлгэрэнгүй

“УНИВЕРСИАД 2017” ИХ НААДМЫН ТУХАЙ

/Гадаадад суралцагч Монгол оюутны спортын “Универсиад-2017” бүсийн их наадмыг сагсан бөмбөг, шатар, ширээний теннисийн төрлөөр Европын бүсийг Москва хотод 2017 оны 4 сард зохион байгуулана./

Монгол Улсын “Биеийн тамир спортын” тухай хуулийн 16.1 дэх заалтын дагуу Засгийн газраас дөрвөн жил тутамд нэг удаа хүүхдийн, оюутны, үндэсний, бүх ард түмний спортын их наадмуудыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн Монголын Оюутны спортын “Универсиад” IV их наадмыг 2017 онд үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөжээ.

дэлгэрэнгүй

NOTICE / ЗАРЛАЛ

Due to the Mongolian traditional holiday “Tsagaan sar”, the Embassy of Mongolia will not work on 27th and 28th of February and 1st of March 2017 according to the Public Holidays Act. The Embassy will open on Thursday, 2nd of March.

Монголын уламжлалт Сар шинийн баяртай холбогдуулан “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу Монгол улсаас Унгар улсад суугаа ЭСЯ 2017 оны 2 дугаар сарын 27, 28, 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд амрахыг үүгээр мэдэгдэж байна. 3 дугаар сарын 2-ны Пүрэв гаригаас хуваарийн дагуу ажиллах болно.
дэлгэрэнгүй

СУРАХ БИЧГИЙГ ЦАХИМ ХУУДАСНААС ҮЗЭЖ СУДЛАХ БОЛОМЖТОЙ

ЭСЯ Унгарт оршин сууж байгаа монгол иргэдийн бага ангийн хүүхдүүийг эх хэл, монгол ахуй, ёс заншил, зан үйлийн ойлголтыг таниулах, түүх, соёлын чиглэлийн хичээлд хамрагдуулах чиглэлээр ажиллаж байна. Бүртгэлийг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс авна. /жич мэдэгдэх болно./

дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 4 5 6 [7] 8 9 10 11 12 13 14 15 16 »