Та бүхнийг ЭСЯ дээр болох сар шинийн золголтонд урьж байна

Унгар улсад оршин сууж буй монгол иргэд, ахан дүүс ээ,

Билгийн тооллын XVII жарны гал бичин жилийг үдэн алтан унжлагат хэмээн гал тахиа жилээ угтах сар шинийн өдрүүд буюу цагаан сарын баяраа бид тэмдэглэх гэж байна. Цагаан сэтгэлт монгол түмэн цагаан идээгээ дээдлэн, ахас ихэсээ хүндэтгэдэг энэ эрхэм сайхан уламжлалт баяраар ураг төрлөөрөө цугларан ирмүүн өвлийн цагийг өнтэй давлаа гэж ирэх сайхан бүхнийг зөгнөн ярилцдаг билээ.
Унгар улсад ажиллаж амьдарч буй иргэд та бүхэндээ Цагаан сарын баярын мэндчилгээ дэвшүүлье.
дэлгэрэнгүй

www.consul.mn

Монгол иргэд гадаадад түр болон удаан хугацаагаар зорчих хугацаандаа гэмт хэрэг, зөрчилд холбогдох, аваар осолд өртөх, эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдолд холбогдох дипломат төлөөлөгчийн газартайгаа цаг алдалгүй холбоо тогтоох, консулын үйлчилгээний талаарх мэдээ, мэдээллийг албан ёсны эх сурвалжаас шуурхай авах боломжийг бүрдүүлэх ажлын хүрээнд www.consul.mn цахим хуудсыг үүгээр хүргэж байна.
дэлгэрэнгүй

Монголын уламжлалт соёлын талаар танилцуулга хийлээ.

2017 оны 3 дугаар сарын 4-ны өдөр Элчин сайд З.Батбаяр Унгар улсын Санк хотод очиж Монголын уламжлалт соёлын талаар танилцуулга хийлээ.
дэлгэрэнгүй

Хүний хүчин зүйлийн яамны Спортын асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Сабо Тундетэй уулзав

Элчин сайд З.Батбаяр Унгар улсын Хүний хүчин зүйлийн яамны Спортын асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Сабо Тундетэй уулзаж хоёр улсын спорт, нийтийн биеийн тамирын талаар санал солилцов.
дэлгэрэнгүй

Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр 3 дугаар сарын 9-ны өдөр Унгар Улсад ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын үеэр УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Б.Саранчимэг, Н.Оюундарь, М.Оюунчимэг, Н.Учрал болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам БТГДарга Л.Мөнхзул, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт нар Унгарын Хүний хүчин зүйлийн яамны Гэр бүл, хүүхэд залуучуудын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Верешне Новак Каталин, Унгарын Үндэсний эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Петр Бенө Банай болон Петр Черешнеш, Унгарын Тэтгэврийн даатгалын Төв байгууллагын ерөнхий захирал Рамон Фаркаш нартай уулзалт хийж хоёр орны хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцов.
дэлгэрэнгүй

ХҮНДЭТ ЭЦЭГ ЭХЧҮҮД ЭЭ

ХҮНДЭТ ЭЦЭГ ЭХЧҮҮД ЭЭ
Унгар улсад ажиллаж, амьдарч буй монгол хүүхдүүдэд зориулан Баасан гариг бүр  монгол хэл, соёлын хичээл заах гэж байна.

Зорилго
Унгарт ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэдийн хүүхэд бүрийг эх хэл, соёл  уламжлалаа  эрхэмлэн  дээдэлдэг,  авьяас  чадвараа  нээн  хөгжүүлсэн, өөртөө итгэлтэй бүтээлч сэтгэлгээтэй иргэн болж төлөвшихөд чиглэсэн сургалт зохион байгуулна.

Хичээл
2017 оны 3 дугаар сарын 31-нээс 6 дугаар сар хүртэл Баасан гариг бүр 17:00-19:00 цагийн хооронд хичээллэнэ.
Уг хичээлд 7-12 насны бага, дунд ангид суралцаж байгаа хүүхдүүд хамрагдах боломжтой бөгөөд бүртгэл 2017 оны 03 дугаар сарын 15-наас 3 дугаар сарын 30-ны хооронд онлайнаар бүртгэж авна.
Та бүхэн бүртгэлийн хуудсыг ЭНД ДАРЖ татаж авч бөглөөд budapest2@mfa.gov.mn и-мэйл хаяг руу ирүүлнэ үү.

Хичээл явагдах газар:
Унгар улсын ЭЛТЭ Их сургуулийн Төв Ази ба Монгол судлалын тэнхим, 217 тоот анги. /1088 BUDAPEST, MÚZEUM KRT.4/B. ELTE BTK “B”, 217/

Багш: Унгар улсын ЭЛТЭ Их сургуулийн Төв Ази ба Монгол судлалын тэнхимийн багш Д.Лхагвасүрэн

Жич: Cургалтын төлбөргүй, Сурах бичиг монголоос ирнэ.

ТА БҮХЭН ИДЭВХИТЭЙ ОРОЛЦОХЫГ ХҮСЬЕ!

дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 4 5 6 7 [8] 9 10 11 12 13 14 15 16 »