Монгол Улсаас Бүгд Найрамдах Серби Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Батбаяр Бүгд Найрамдах Серби Улсын Ерөнхийлөгч Томислав Николичид Итгэмжлэх жуух бичгээ барив.

Бүгд Найрамдах Серби Улсын Ерөнхийлөгч Томислав Николич Элчин сайд З.Батбаярыг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
дэлгэрэнгүй

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.БАТБОЛД БУДАПЕШТ ХОТНОО АЙЛЧЛАВ

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд энэ оны 3 дугаар сард Европт хийж буй айлчлалын хүрээнд энэ сарын 22, 23-ний өдөр Будапешт хотод айлчиллаа.
дэлгэрэнгүй

МОСКВА ХОТНОО БОЛОХ МОНГОЛЫН ОЮУТНЫ ЕВРОПЫН БҮСИЙН СПОРТЫН НААДМЫН ЗАР

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам Монгол Улсын “Биеийн тамир спортын” тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, Засгийн газрын 2016 оны 158 дугаар тогтоол, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/155 дугаар тушаалыг тус тус үндэслэн Европын бүсийн спортын наадмыг зохион байгуулах комиссыг байгуулан гадаадад суралцагч Монголын оюутнуудын дунд “Универсиад - 2017” Европын бүсийн спортын наадмыг ОХУ-ын Москва хотод 2017 оны 4 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Оюутны спортын наадмын нэгдсэн зааврын дагуу зохион байгуулахаар ажиллаж байна.
дэлгэрэнгүй

“Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” болон “Дэлхийн Монголчууд хөтөлбөр”-үүдийн хүрээнд Унгар улсын Будапешт хотын Вөрөшмартын талбайд Монголын соёлын өдрийг 2017 оны 04 дүгээр сарын 23-30-ны өдрүүдэд Монгол Улсаас Унгар Улсад суугаа ЭСЯ зохион байгуулаж байна.

“Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” болон “Дэлхийн Монголчууд хөтөлбөр”-үүдийн хүрээнд Унгар улсын Будапешт хотын Вөрөшмартын талбайд Монголын соёлын өдрийг 2017 оны 04 дүгээр сарын 23-30-ны өдрүүдэд Монгол Улсаас Унгар Улсад суугаа ЭСЯ зохион байгуулаж байна.
дэлгэрэнгүй

ИРГЭН ТА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛНЭ ҮҮ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Бямба, 11-ний өдрийн Ням гарагуудад 07:00-22:00 цагийн хооронд ЭСЯ-ны байранд авна.

Иргэд сонгуульд оролцож, саналаа өгөхийн тулд заавал урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатайг анхаарна уу!

-Санал өгөх сонгогчдын бүртгэлийг 2017 оны 5 дугаар сарын 1-нээс 20-ны өдрийг дуусталх хугацаанд авна,  

-Саналаа өгөхөөр бүртгүүлэх иргэн Та иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, санал авах өдөр буюу 2017 оны 6 сарын 10-ний өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх шаардлагатай, 

-Сонгуульд саналаа өгөх хүсэлтэй иргэд саналаа өгөх хүсэлтээ бүртгүүлэхдээ ЭСЯ-ны www.budapest.embassy.mn гэсэн цахим хуудаснаас“Бүртгүүлэх маягт”-ыг татаж авч /WORD- татаж авах/ / PDF - татаж авах/ бөглөн гарын үсгээ зурж баталгаажуулан, гадаад паспорт, эсхүл иргэний үнэмлэхний хуулбарын хамт ЭСЯ-нд өөрийн биеэр ирж өгөх, эсхүл бөглөсөн бүртгэлийн маягт, паспортын хуулбараа: 

дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд санал өгөх Унгар улсад оршин суугаа иргэдийн жагсаалттай танилцана уу.

Жагсаалтад бүртгэгдсэн иргэд 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Бямба, 11-ний өдрийн Ням гарагуудад 07:00-22:00 цагийн хооронд ЭСЯ-ны байранд өөрсдийн гадаад паспорттайгаа хүрэлцэн ирж саналаа өгөхийг хүсье.
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 4 5 6 7 8 [9] 10 11 12 13 »