Элчин сайд З.Батбаяр оюутнуудын төлөөллийн хамт Будапешт хотын төв цэвэрлэх байгууламжтай танилцлаа.

Элчин сайд З.Батбаяр оюутнуудын төлөөллийн хамт Будапешт хотын төв цэвэрлэх байгууламжтай танилцлаа. Будапештын төв цэвэрлэх байгууламж нь 2010 онд ашиглалтанд орсон, 249 сая еврогийн өртгөөр баригдсан ба өдөрт дунджаар 220000 метр куб ус цэвэрлэдэг байна. /Улаанбаатар хотын хоногийн усны хэрэглээ 220000 метр куб орчим байдаг байна/