Унгар дахь Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах V дахь удаагийн тэмцээн

Монгол Улсаас Унгар Улсад суугаа ЭСЯ, Мон Хун клуб, Оюутны холбоо хамтран Мон Хун клубын нэрэмжит Унгар дахь Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах V дахь удаагийн тэмцээнийг 2017 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр зохион байгууллаа. Уг тэмцээнд эрэгтэй 8, эмэгтэй 4 баг оролцсоноос, эрэгтэй 1-р байр Friends баг, 2-р байр Budapest баг, 3-р байр Debrecen баг, Эмэгтэй: 1-р байр Debrecen баг 2-р байр Андууд баг 3-р байр Budapest багууд тус тус цом алт, мөнгө, хvрэл медалийн эзэд боллоо. Эрэгтэй шилдэг тоглогчоор Friends багий Г.Ганбаяр, Эмэгтэй шилдэг тоглогчоор Э.Дөлгөөн нар шалгарлаа.