Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын мэндийг нийт Монголчууддаа хүргэе.

106 жилийн өмнө энэ өдөр Монголчууд энэ өдөр манжийн дарлалаас гарч, тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөгөө баталгаажуулсан юм. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргасан.