Сэрэмжлүүлэг

Сүүлийн үед Европын зарим улсуудын жолооны үнэмлэх гаргана гэсэн зар цахим хуудсуудаар гарах боллоо. Энэхүү зар мэдээлэлд болгоомжтой хандахыг та бүхэндээ сэрэмжлүүлж байна.
Энэхүү хууран мэхлэх ажлыг зохион байгуулагчдаас авсан хуурамч жолооны үнэмлэх нь ямар ч бүртгэлгүй бөгөөд үүний үр дагавараар маш олон иргэд хуулийн хариуцлага хүлээгээд байгаа юм.