Унгар Улсад оёдлын чиглэлээр хувийн бизнес эрхэлж буй хүмүүсийн төлөөлөлтэй уулзав

Элчин сайд З.Батбаяр болон консул У.Далайдорж нар Унгар Улсад оёдлын чиглэлээр хувийн бизнес эрхэлж буй хүмүүсийн төлөөлөлтэй уулзаж тулгамдаж буй оршин суух эрх, цэцэрлэг сургууль, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал зэрэг асуудлаар ярилцаж, ажлын нөхцөлтэй нь танилцав.