2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Унгар Улсын Парламентын дэд дарга Лежак Шандор Элчин сайд З.Батбаярыг хүлээн авч дараах асуудлаар ярилцав.

“Хуралдай” арга хэмжээ нь жил бүр Унгар Улсад уламжлал болгон зохиогддог бөгөөд нүүдэлчин ард түмнүүдийн соёл иргэншил, өв уламжлал, гар урлал, нүүдэлчдийн хэв маяг бүхий томоохон арга хэмжээ болдог ба энэ жил МУ-ын ЭСЯ дахин оролцох;

Унгарын их дээд сургуулиудад Монгол улсаас суралцагч нийт оюутнуудыг судалгаа шинжилгээний ажилд дадлагажуулах, эрдэм шинжилгээний ажлыг урамшуулан дэмжих, оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, оюутан залуучуудын нийгмийн идэвхи оролцоог сайжруулах, суралцах хугацаандаа олж авсан мэдлэг мэдээлэл, шинэлэг бүтээлч санал санаачлагаа үеийн залуучуудтайгаа нээлттэй хөтөлбөрүүдийг зохион байгуулах;

Eötvös Loránd-ын их сургуулийн Монгол, Төв Ази судлалын төвтэй хамтран монголч эрдэмтэд, судлаачид, оюутнуудын дунд эрдэм шинжилгээ, орчуулгын ажлыг уламжлал ёсоор хийх талаар ярилцав