МОНГОЛ УЛС, УНГАР УЛСЫН ХАРИЛЦААНЫ ТОВЧ ЛАВЛАХ, УНГАР УЛСЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Улс төрийн харилцаа:

Дипломат харилцаа тогтоосон огноо

1950 оны 4 дүгээр сарын 28
ЭСЯ-даа Улаанбаатар, Будапешт хотуудад 1957 онд тус тус нээсэн. Айлын тал Улаанбаатар дахь ЭСЯ-аа 2006 оны 4 дүгээр сард хаасан. 2015 оны 5 дугаар сард ЭСЯ Улаанбаатар хотод дахин нээсэн.

Харилцан айлчлалууд   /Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайдын түвшинд/

Монголын талаас:
-Ерөнхийлөгч П.Очирбат 1995 онд
-Ерөнхийлөгч Н.Багабанди 2005 онд
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 онд
-УИХ-ын дарга Р.Гончигдорж 1991, 1999 онд
-УИХ-ын дарга Д.Лүндээжанцан 2007 онд
-Ерөнхий сайд М.Энхсайхан 1998 онд
-Ерөнхий сайд С.Батболд 2010 онд
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 онд тус тус айлчилсан.

Унгарын талаас:
-Ерөнхийлөгч Гөнц Арпад 1994 онд
-Ерөнхийлөгч Янош Адер 2015 онд
-Парламентын дарга Сили Каталин 2006 онд
-Ерөнхийлөгч Адер Янош 2015 онд
-Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто 2015 онд
-Ерөнхий сайд Виктор Орбан 2016 онд тус тус айлчилсан.

Харилцааны түвшин

Уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа
ЕХ-ны гишүүний хувьд “гуравдагч хөрш” гэж томъёолж болно.

Парламентын бүлэг

Монгол, Унгарын Парламентын найрамдлын бүлгийн дарга Ж.Батзандан /2012 оны 10 дугаар сард томилогдсон/
Унгар, Монголын Парламентын найрамдлын бүлгийн дарга Ласло Хорват /2014 оны 11 дүгээр сард томилогдсон/
Монгол, Унгарын Парламентын найрамдлын бүлгийн дарга Н.Батцэрэг /2015 оны 9 дүгээр сараас/

Эдийн засгийн харилцаа:

Хөрөнгө оруулалт

1990 оноос хойшхи хугацаанд нийт 1.9 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийсэн

Худалдааны эргэлт

2014 онд худалдааны нийт эргэлт 11.9 сая ам. доллар
экспорт: 187 мянган ам. доллар
импорт: 11.8 сая ам. доллар

Худалдааны бүтэц

Экспорт: Эмнэлгийн зориулалттай радио долгионы ба рентгений хоолой, бусад хэрэгсэл

Импорт: Тун хэлбэрт савлагдсан эм, конторын төхөөрөмж, шоколад ба какао агуулсан хүнсний зүйлс, ариун цэврийн хэрэглэл, нярайн живх

Засгийн газар хоорондын комисс

  • ЗГХК-ын IV хуралдаан 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Будапешт хотноо болсон
  • Монголын хэсгийн дарга БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол /2014 оны 12 дугаар сард томилогдсон/
  • Унгарын хэсгийн дарга Гадаад хэрэг, худалдааны яамны Аюулгүй байдлын бодлого, олон улсын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Иштван Микола /2014 оны 10 дугаар сард томилогдсон/
  • ЗГХК-ын V хуралдаан 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо болсон.

Хүмүүнлэгийн харилцаа:

Визтэй эсэх

Дипломат, албан паспорттой иргэд 90 хоног хүртэл визгүй зорчино

Унгар Улсад амьдарч буй Монгол иргэд

905 иргэн Унгарт албан ёсны бүртгэлтэй ажиллаж, сурч, оршин сууж байна /2015 оны 12 дугаар сарын байдлаар/

Дипломат болон консулын төлөөлөл

Будапешт дахь ЭСЯ
Улаанбаатар дахь ЭСЯ
Өргөмжит консул:
Унгарын Өргөмжит консул Ч.Гантулга /2012 оны 5 дугаар сард томилогдсон/

УНГАР УЛСЫН ТУХАЙ

Хүн ам

9.9 сая хүн амтай /2015 он/

Газар нутгийн хэмжээ

93,028 км2

Нийслэл

Будапешт хот /1.7 сая хүн амтай, 2015 он/

Засаг захиргааны нэгж

19 муж, 23 мужийн эрхтэй хоттой

ДНБ

2,7 тэрбум ам. доллар /2015 он/

Нэг хүнд ногдох ДНБ

19,800 ам. доллар /2015 он/

Эдийн засгийн өсөлт

0.1%  /2015 он/

Ажилгүйдэл

7.8% /2015 он/

Худалдаа

Экспорт: 92.98 тэрбум ам.доллар /2015 он/
машин тоног төхөөрөмж 53.5%, бусад үйлдвэрлэл 31.2%, хүнсний бүтээгдэхүүн 8.7%
Герман-25.6%, Румын-6.2%, Словак-6.1%, Австри-6%

Импорт: 89.52 тэрбум ам. доллар /2013 он/
машин тоног төхөөрөмж 45.4%, үйлдвэрийн бусад бүтээгдэхүүн 34.3%, түлш эрчим хүч 12.6%, хүнсний  бүтээгдэхүүн 5.3%
Герман-25.1%, ОХУ-8.8%, Хятад-7.4%, Австри-7.1%

Гадаадын хөрөнгө оруулалт

112 тэрбум ам. доллар (2013 он)

Сонгуулийн тогтолцоо

Холимог тогтолцоо

Улс төрийн тогтолцоо

Парламентын бүгд найрамдах засаглал

Ерөнхийлөгч

Янош Адер, 2012 оны 5 дугаар сараас

Парламентын дарга

Лазло Ковер, 2014 оны 5 дугаар сараас

Ерөнхий сайд

Виктор Орбан, 2014 оны 5 дугаар сараас

Гадаад хэргийн сайд

Петер Сияяарто, 2014 оны 9 дүгээр сараас

Парламентын гишүүдийн тоо, хэдэн танхимтай

Нэг танхимтай: 199 гишүүнтэй, дараагийн сонгууль 2018 оны хавар болно

Эрх баригч нам /суудлын тоо/, дарга

Ардчилсан залуучуудын холбоо - ФИДЕС /117/, ВикторОрбан

Эвсэлд нэгдсэн нам /суудлын тоо/, дарга

Унгарын Загалмайтны ардын ардчилсан нам /16/, Золт Сэмен

Сөрөг хүчний нам /суудлын тоо/, дарга

“Эв нэгдэл” эвсэл /38/, Атила Местерхази