Иргэний шинэчилсэн бүртгэл

Унгар Улсад байнга оршин суугаа 16 нас хүрсэн, Монгол Улсын иргэн Будапешт хот дахь ЭСЯ-д өөрийн биеэр ирж хурууны хээ буюу биеийн давхцахгүй өгөгдлөө өгч иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх боломжтой. Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэхдээ та төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гадаад паспортаа авч ирэх шаардлагатай.

Тайлбар:

  • Иргэний шинэчилсэн бүртгэл төлбөргүй болно.
  • Бүртгүүлэх иргэд өөрсдийн ургийн овог, Монгол Улсад байнга оршин суугчаар бүртгүүлсэн хаягаа тодорхой мэдэж байх шаардлагатай. Бүртгэлийн ажилтан шинэчилсэн бүртгэлд бүртгүүлснийг нотлож ИУБ-31 маягтыг хэвлэн гарын үсэг зуруулах ба бүртгүүлсэн тасалбарыг /бар код бүхий/ танд өгнө. Энэүү тасалбар нь шинэчилсэн бүртгэлтэй холбоотой аливаа асуулт, лавлагаа авахад хэрэг болно.
  • Шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсний дараагаар УБЕГ-ын http://burtgel.gov.mn// цахим хуудас,  1890 лавлах утсанд хандаж регистрийн дугаар, бүртгүүлсэн бүртгэлийн тасалбарын дугаараа /бар код/ оруулж таны мэдээлэл бүртгэлд орсон эсэхийг шалгана уу. Дунджаар 90 хоногийн хугацаанд иргэний шинэчилсэн бүртгэл баталгааждаг.
  • Шинэчилсэн бүртгэлийн системд мэдээлэл орсны дараагаар таны цахим үнэмлэх Монгол дахь гэрийн хаягаа бүртгүүлсэн хороо, сумын Засаг даргын тамгын газарт хэвлэгдэн очих бөгөөд Монголд байгаа өөрийн аав, ээж, ах, дүү, ойрын хамаатан садангаараа дамжуулан цахим үнэмлэхээ авахуулна уу.

Жич: Хүний хөгжил сангийн тухай хуулийн 15.1, УИХ-ын 2009 оны 100 дугаар тогтоол, Засгийн газрын 2010 оны 3 дугаар тогтоол, 2011 оны 2 дугаар сарын Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Гадаад харилцааны сайд, Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалын дагуу хилийн чанадад амьдарч байгаа Монгол Улсын иргэнийг иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэх үйл ажиллагааг хилийн чанадад зохион байгуулж байгаа болно.