ЗАРЛАЛ

2016/2017 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД УНГАР УЛСАД СУРАЛЦАЖ БУЙ НИЙТ МОНГОЛ ОЮУТНУУДТАЙ МОНГОЛ УЛСААС УНГАР УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД З.БАТБАЯР УУЛЗАЛТ ХИЙХ ТУЛ
ТА БҮХНИЙГ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА.
ОЮУТАН ЗАЛУУЧУУД ТА БҮХНИЙГ ЦАГТАА ЦУГЛАЖ, ИДЭВХИТЭЙ ОРОЛЦОХЫГ ХҮСЬЕ!

ЦАГ: 2016 ОНЫ 8 ДУГААР САРЫН 31-НЫ ӨДРИЙН
17.30 БҮРТГЭНЭ, ЭХЛЭХ ЦАГ 18.00

ХАЯГ: 1088 BUDAPEST, MÚZEUM KRT.4/B. ELTE BTK “B” БАЙРНЫ 217 ЗААЛ.

МОНГОЛ УЛСААС УНГАР УЛСАД СУУГАА ЭСЯ
2016 ОН

дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛСААС УНГАР УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ, УНГАР ХЭЛНИЙ ОРЧУУЛАГЧ, БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛТАНЫ АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яаманд унгар хэлний орчуулагч, бичиг хэргийн ажилтан сонгон шалгаруулж авна.
Тавигдах шаардлага:
• Унгар Улсын аль нэг их, дээд сургууль төгссөн байх;
• Унгар, англи хэлний өндөр мэдлэгтэй;
• Багаар ажиллах чадвартай, үнэнч шудрага, идэвх санаачлагатай, харилцааны өндөр соёлтой, ажлын ачаалал даах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, ажилд хариуцлагатай, тогтвор суурьшилтай ажиллах;
Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн 2016 оны 9 дүгээр сарын 12-18-ны хооронд budapest@mfa.gov.mn хаягаар ирүүлнэ. Үүнд:
1.Төрийн албан хаагчийн анкет. /Доорхи линкнээс ТАХ анкетыг татаж аван бөглөнө үү. http://budapest.embassy.mn/file/tahanket.pdf
2. Боловсролын дипломын хуулбар. /Хэрэв Унгар хэл дээр бол Монгол хэлрүү орчуулсан байх/
3. Паспортын хуулбар.
4. Ажилд орохыг хүссэн өргөдөл.
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
дэлгэрэнгүй

ЗАРЛАЛ

УНГАР УЛСАД СУРАЛЦАЖ БУЙ НИЙТ МОНГОЛ ОЮУТНУУДТАЙ МОНГОЛ УЛСААС УНГАР УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД З.БАТБАЯР ЯРИА ХИЙХ ТУЛ ТА БҮХНИЙГ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА. ОЮУТАН ЗАЛУУЧУУД ТА БҮХНИЙГ ЦАГТАА ЦУГЛАЖ, ИДЭВХИТЭЙ ОРОЛЦОХЫГ ХҮСЬЕ!

ЦАГ: 2016 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 21-НЫ ӨДӨР, 18.00 ЦАГТ
ХАЯГ: 1088 BUDAPEST, MÚZEUM KRT.4/B. ELTE BTK “B” БАЙРНЫ 217 ЗААЛ.
МОНГОЛ УЛСААС УНГАР УЛСАД СУУГАА ЭСЯ 2016 ОН
дэлгэрэнгүй

ЗАР

УНГАР УЛСАД СУРАЛЦАЖ БУЙ НИЙТ МОНГОЛ ОЮУТНУУД БОЛОН СОНИРХСОН ХҮМҮҮС 3 ДАХЬ ӨДРИЙН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТАНД ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА. ТА БҮХЭН ЦАГТАА ЦУГЛАЖ, ИДЭВХИТЭЙ ОРОЛЦОХЫГ ХҮСЬЕ!
дэлгэрэнгүй