Гадаад паспортын хугацаа сунгуулах

Унгар Улсад байнга оршин суугаа Монгол Улсын иргэн гадаад паспортын хүчинтэй хугацаагаа сунгуулах хүсэлтээ ЭСЯ-д тавих бөгөөд дараахь материалыг бүрдүүлж өөрийн биеэр авчирна:

1. Паспортын хугацаа сунгалтын хуудас

2. Паспорт

3. Паспортын хүчинтэй хугацааг 1-5 хүртэл жилийн хугацаагаар сунгана. Үйлчилгээний төлбөр, банкаар тушаасан байна.

 

Зөвлөмж: Гадаад паспортыг 1-ээс 5 жилийн хугацаагаар зөвхөн 2 удаа сунгах боломжтой учраас паспортоо удаан хугацаанд ашиглахын тулд аль болох урт хугацаагаар сунгуулж байхыг зөвлөж байна. Түүнчлэн 2002 оны 11 дүгээр сараас өмнө олгогдсон буюу хуучин гадаад паспортыг сунгахгүй тул ийм паспорттай иргэд шинээр паспорт авах шаардлагатай.