Манай цахим хуудсанд тавтай морилно уу


УИХ-ын дэд дарга С.Одонтуяа ЕАБХАБ-ын ПА-ын Сонгуулийн ажиглагчаар Унгар Улсад ажиллав.

Унгар Улсын парламентийн сонгууль 2022 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр буюу өнгөрсөн Ням гарагт явагдав. УИХ-ын дэд дарга С.Одонтуяа ЕАБХАБ-ын ПА-ын Сонгуулийн ажиглагчаар мөн өдрийн 06:00 цагт Будапешт хотын 5 дугаар дүүргийн 1 дугээр тойргийн санал авах байранд ажиглагчаар оролцож, орон нутгийн Бэркэньэ, Ноограад шаап, Рээтшааг, Сэндэхэи тосгонуудын санал авах байранд тус тус ажиллав.
дэлгэрэнгүй

Монгол Улсын хилээр нэвтрэх иргэдээс ПГУ болон түргэвчилсэн тестийн хариу шаардахгүй болов.

2022 оны 3-р сарын 14-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр нэвтрэх иргэдээс ПГУ болон түргэвчилсэн тестийн хариу шаардахгүй болов.
дэлгэрэнгүй

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Сүүлийн өдрүүдэд Украин Улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Унгар-Украины хилийн ойролцоох бүсэд дүрвэгсдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, автозамын болон агаарын хилийн зорчих хөдөлгөөнд гэнэтийн өөрчлөлтүүд орж байна. Үүнтэй холбогдуулан иргэд Та бүхэн хилийн бүсийн ойролцоо байрлах хот, тосгон руу аль болох зорчихгүй байх, зайлшгүй зорчих тохиолдолд ойр дотны хүмүүстэйгээ байнга холбоо барих, хил орчимд амьдардаг иргэд ЭСЯ-ны mongolemb1@gmail.com хаягаар өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ бүртгүүлэхийг зөвлөж байна. Элчин сайдын яаманд бүртгүүлснээр аливаа хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд Тантай, Таны ойр дотны хүмүүстэй шуурхай холбогдох, тухай бүр мэдээллээр хангаж, зохих дэмжлэг үзүүлэхэд чухал болохыг анхаарна уу.
дэлгэрэнгүй

Билгийн тооллын XYII жарны "Сайжруулагч" хэмээх усан бар жилийн сарын шинийн баярын мэндийг Унгар болон Серби улсад суугаа иргэд, оюутан залуусдаа дэвшүүлж байна.

Билгийн тооллын XYII жарны "Сайжруулагч" хэмээх усан бар жилийн сарын шинийн баярын мэндийг Унгар болон Серби улсад суугаа иргэд, оюутан залуусдаа дэвшүүлж байна. Та бүхэн сайхан шинэлээрэй. Будапешт дахь ЭСЯ-ны хамт олон.
дэлгэрэнгүй

ЭЛЧИН САЙД С.БААТАРЖАВ ГАДААД ХЭРЭГ, ХУДАЛДААНЫ ЯАМНЫ ОРЛОГЧ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЮУ ИШТВАНТАЙ УУЛЗАВ.

Элчин сайд С.Баатаржав 2022 оны 1 дүгээр сарын 14-ны өдөр Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны орлогч Төрийн нарийн бичгийн дарга Юу Ишвантай уулзав.

Уулзалтаар Монгол, Унгар хоёр орны харилцаанд амжилттай хэрэгжиж буй төсөл, цаашид хийхээр хөдөө аж аухйн салбар, ус, салбарын чиглэлээр хийгдэх боломжтой төслийн талаар санал солилцож хөдөө аж ахуй салбар хоорондын үйл ажиллагааг бэхжүүлэх, соёл болон боловсролын салбарт анхаарч ажиллах тухай харилцан зөвшилцөв.

дэлгэрэнгүй

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Монгол Улсад хилээр орох зохицуулалтын тухай зарим мэдээлэл
дэлгэрэнгүй