|
|
Унгар Улсын парламентийн сонгууль 2022 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр буюу өнгөрсөн Ням гарагт явагдав. УИХ-ын дэд дарга С.Одонтуяа ЕАБХАБ-ын ПА-ын Сонгуулийн ажиглагчаар мөн өдрийн 06:00 цагт Будапешт хотын 5 дугаар дүүргийн 1 дугээр тойргийн санал авах байранд ажиглагчаар оролцож, орон нутгийн Бэркэньэ, Ноограад шаап, Рээтшааг, Сэндэхэи тосгонуудын санал авах байранд тус тус ажиллав.
|
|
|
|
2022 оны 3-р сарын 14-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр нэвтрэх иргэдээс ПГУ болон түргэвчилсэн тестийн хариу шаардахгүй болов.
|
|
|
|
Сүүлийн өдрүүдэд Украин Улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Унгар-Украины хилийн ойролцоох бүсэд дүрвэгсдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, автозамын болон агаарын хилийн зорчих хөдөлгөөнд гэнэтийн өөрчлөлтүүд орж байна.
Үүнтэй холбогдуулан иргэд Та бүхэн хилийн бүсийн ойролцоо байрлах хот, тосгон руу аль болох зорчихгүй байх, зайлшгүй зорчих тохиолдолд ойр дотны хүмүүстэйгээ байнга холбоо барих, хил орчимд амьдардаг иргэд ЭСЯ-ны mongolemb1@gmail.com хаягаар өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ бүртгүүлэхийг зөвлөж байна. Элчин сайдын яаманд бүртгүүлснээр аливаа хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд Тантай, Таны ойр дотны хүмүүстэй шуурхай холбогдох, тухай бүр мэдээллээр хангаж, зохих дэмжлэг үзүүлэхэд чухал болохыг анхаарна уу.
|
|
|
|
Билгийн тооллын XYII жарны "Сайжруулагч" хэмээх усан бар жилийн сарын шинийн баярын мэндийг Унгар болон Серби улсад суугаа иргэд, оюутан залуусдаа дэвшүүлж байна.
Та бүхэн сайхан шинэлээрэй.
Будапешт дахь ЭСЯ-ны хамт олон.
|
|
|
|
Элчин сайд С.Баатаржав 2022 оны 1 дүгээр сарын 14-ны өдөр Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны орлогч Төрийн нарийн бичгийн дарга Юу Ишвантай уулзав.
Уулзалтаар Монгол, Унгар хоёр орны харилцаанд амжилттай хэрэгжиж буй төсөл, цаашид хийхээр хөдөө аж аухйн салбар, ус, салбарын чиглэлээр хийгдэх боломжтой төслийн талаар санал солилцож хөдөө аж ахуй салбар хоорондын үйл ажиллагааг бэхжүүлэх, соёл болон боловсролын салбарт анхаарч ажиллах тухай харилцан зөвшилцөв.
|
|
|
|
Монгол Улсад хилээр орох зохицуулалтын тухай зарим мэдээлэл
|
|
|
|
Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн 2021 оны 11 дүгээр сарын 29-өөс 12 дугаар 5-ны өдрүүдэд Будапешт хотноо зохион байгуулагдаж буй “Planet Budapest 2021” дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
|
|
|
Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баатаржав 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адерт Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адер Элчин сайдыг хүлээн авч уулзах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөн санаачилга нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй бүрэн нийцэж буйг тэмдэглэхийн зэрэгцээ байгаль орчныг хамгаалахад чиглэсэн усны менежмент, усжуулалтын систем, тухайлбал ахуйн хэрэглээнд ашигласан усыг цэвэршүүлж, дахин ашиглах чиглэлээрх сайн туршлага, санаачлагаа Унгар Улс хуваалцахад бэлэн гэдгээ илэрхийлэв.
|
|
|
|
Элчин сайд С.Баатаржав Унгар Улсын Өтвөш Лорандын нэрэмжит эрдмийн их сургуульд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зочилж, Монгол судлалын Олон улсын холбооны Ерөнхийлөгч Бирталан Агнештай уулзан Монгол, Төв Ази судлалын тэнхимийн дэргэдэх Монгол судлал төвийн үйл ажиллагаатай танилцав.
|
|
|
|
16, 25, 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/ бүртгэлд заавал бүртгүүлнэ.
|
Хуудас :
[1] 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 »
|