Дорно дахины хэл шинжлэлийн хуралд Монгол улсаас Унгар улсад суугаа ЭСЯ, Монгол судлалын төв хамтран оролцлоо

Дорно дахины хэл шинжлэлийн хуралд Монгол улсаас Унгар улсад суугаа ЭСЯ, Монгол судлалын төв хамтран оролцлоо
дэлгэрэнгүй

Унгар улсын Өтвөш Лорандын нэрэмжит Их Сургуулийн (ELTE) Монгол, Төв Ази Судлалын Тэнхимд Элчин сайд З.Батбаяр 8 дугаар сарын 31-ний өдөр Унгар улсад суралцаж байгаа Монгол оюутан залуустай уулзалт хийж, хичээл сурлагад нь амжилт хүслээ.

Азербайжан Улсын Баку хотод болох 42 дахь удаагийн Дэлхийн Шатрын Олимпиадад Монгол улсын шигшээ багийг тэргүүлэн оролцох Унгар Улсад амьдарч буй эмэгтэйчүүдийн их мастер, эрэгтэйчүүдийн олон улсын мастер Д.Номин-Эрдэнэд Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд З.Батбаяр тэмцээнд авч явах Монгол Улсын тугийг гардуулан амжилт хүслээ.

ЭЛЧИН САЙД З.БАТБАЯР УНГАР УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ГАДААД ХУДАЛДААНЫ САЙД СИЯАРТО ПЕТЕРТЭЙ УУЛЗАВ

Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд З.Батбаяр Гадаад хэрэг, гадаад худалдааны сайд Сияарто Петертэй 2016 оны 8 сарын 25-ны өдөр уулзав.

Уулзалтын үеэр хоёр орны харилцаа хамтын ажиллагаа, цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд, Унгарын ЗГ-ын тэтгэлэгээр 2016/2017 онд суралцах 100 оюутан болон хөгжмийн мэргэжлээр суралцах 30 монгол хүүхэд, Унгарын “Пушкаш Ференц”-ийн нэрэмжит Хөл бөмбөгийн академид суралцах 4 хүүхдийн болон бусад асуудлаар харилцан санал солилцов.

Мөн Монгол Улстай хөнгөлттэй зээлийн хүрээнд төсөл, хөтөлбөрүүдэд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа мэдэгдэв.
дэлгэрэнгүй

Унгар улсын Шинжлэх ухааны академийн номын сангийн дэд захирал Гаалнэ Калиди Доратой уулзалт хийн тус номын санд хадгалагдаж буй эрдэмтэн, доктор, проф. Б.Ринченгийн Унгар улсад Монгол бичгийн хэл зүйн сэдвээр хэл шинжлэлийн докторын зэрэг хамгаалсан гар бичмэлтэй танилцан хүндэтгэл үзүүллээ.

Элчин сайд З.Батбаяр Унгар улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Ловаш Ласлотай уулзалт хийж, академи хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, судалгаа шинжилгээний ажлуудын талаар ярилцав.

Мөн Унгар улсын Шинжлэх ухааны академийн номын сангийн дэд захирал Гаалнэ Калиди Доратой уулзалт хийн тус номын санд хадгалагдаж буй эрдэмтэн, доктор, проф. Б.Ринченгийн Унгар улсад Монгол бичгийн хэл зүйн сэдвээр хэл шинжлэлийн докторын зэрэг хамгаалсан гар бичмэлтэй танилцан хүндэтгэл үзүүллээ.
дэлгэрэнгүй

Элчин сайд З.Батбаяр Унгар Улсын Хүний хүчин зүйлийн яамны дээд боловсролын асуудал хариуцсан төрийн нарийн бичгийн дарга Палкович Ласлотай уулзав.

Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд З.Батбаяр Унгар Улсын Хүний хүчин зүйлийн яамны дээд боловсролын асуудал хариуцсан төрийн нарийн бичгийн дарга Палкович Ласлотай 2016 оны 8 сарын 23-ны өдөр уулзав
дэлгэрэнгүй

Хуудас : «1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 [28]