ЭЛЧИН САЙД С.БААТАРЖАВ ГАДААД ХЭРЭГ, ХУДАЛДААНЫ ЯАМНЫ ОРЛОГЧ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЮУ ИШТВАНТАЙ УУЛЗАВ.

Элчин сайд С.Баатаржав 2022 оны 1 дүгээр сарын 14-ны өдөр Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны орлогч Төрийн нарийн бичгийн дарга Юу Ишвантай уулзав.

Уулзалтаар Монгол, Унгар хоёр орны харилцаанд амжилттай хэрэгжиж буй төсөл, цаашид хийхээр хөдөө аж аухйн салбар, ус, салбарын чиглэлээр хийгдэх боломжтой төслийн талаар санал солилцож хөдөө аж ахуй салбар хоорондын үйл ажиллагааг бэхжүүлэх, соёл болон боловсролын салбарт анхаарч ажиллах тухай харилцан зөвшилцөв.

Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яам