УИХ-ын дэд дарга С.Одонтуяа ЕАБХАБ-ын ПА-ын Сонгуулийн ажиглагчаар Унгар Улсад ажиллав.

Унгар Улсын парламентийн сонгууль 2022 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр буюу өнгөрсөн Ням гарагт явагдав. УИХ-ын дэд дарга С.Одонтуяа ЕАБХАБ-ын ПА-ын Сонгуулийн ажиглагчаар мөн өдрийн 06:00 цагт Будапешт хотын 5 дугаар дүүргийн 1 дугээр тойргийн санал авах байранд ажиглагчаар оролцож, орон нутгийн Бэркэньэ, Ноограад шаап, Рээтшааг, Сэндэхэи тосгонуудын санал авах байранд тус тус ажиллав.