Улс төрийн харилцаа |

|
Дипломат харилцаа тогтоосон огноо: 1950 оны 4 дүгээр сарын 28
ЭСЯ-даа Улаанбаатар, Будапешт хотуудад 1957 онд тус тус нээсэн. Айлын тал Улаанбаатар дахь ЭСЯ-аа 2006 оны 4 дүгээр сард хаасан. 2015 оны 5 дугаар сард ЭСЯ Улаанбаатар хотод дахин нээсэн. |
Харилцан айлчлалууд (Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайдын түвшинд) |
Монголын талаас:
- УИХ-ын дарга Р.Гончигдорж 1991, 1999 онд
- Ерөнхийлөгч П.Очирбат 1995 онд
- Ерөнхий сайд М.Энхсайхан 1998 онд
- Ерөнхийлөгч Н.Багабанди 2005 онд
- УИХ-ын дарга Д.Лүндээжанцан 2007 онд
- Ерөнхий сайд С.Батболд 2010 онд
- Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 онд
- Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 онд /албан бус/ тус тус айлчилсан.
Унгарын талаас:
- Ерөнхийлөгч Гөнц Арпад 1994 онд
- Парламентын дарга Сили Каталин 2006 онд
- Ерөнхийлөгч Янош Адер 2015 онд
- Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто 2015 онд
- Ерөнхий сайд Виктор Орбан 2016 онд тус тус айлчилсан.
- Гадаад хэргийн сайд Петер Сияяарто 2016 онд АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцсон. |
Харилцааны түвшин |
Уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай.
Европын Холбооны гишүүний хувьд манай “гуравдагч хөрш” орон. |
Парламентын бүлэг |
УИХ дахь Монгол, Унгарын Парламентын найрамдлын бүлгийн дарга Ж.Батзандан (2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр томилогдсон)
Унгар, Монголын Парламентын найрамдлын бүлгийн дарга Ласло Хорват (2014 оны 11 дүгээр сард томилогдсон) |
Эдийн засгийн харилцаа |
Хөрөнгө оруулалт |
1990 оноос хойшхи хугацаанд нийт 2.4 сая ам. долларын хөрөнгө оруулалт бүртгэгдсэн байна. |
Худалдааны эргэлт |
2017 онд худалдааны нийт эргэлт 12.3 сая ам. доллар
экспорт: 129.2 мянган ам. доллар
импорт: 12157.1 сая ам. доллар |
Худалдааны бүтэц |
- Экспорт: Эмнэлгийн зориулалттай радио долгионы ба рентгений хоолой, бусад хэрэгсэл, гэрийн угсармал хийц,
- Импорт: Савлагдсан эм, шоколад ба какао агуулсан хүнсний зүйлс, ундаа, ариун цэврийн хэрэглэлүүд |
Засгийн газар хоорондын комисс |
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Унгарын ЗГХК-ын V хуралдаан 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо болсон. Монголын хэсгийн даргаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга,
2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Унгарын хэсгийн даргаар Гадаад хэрэг, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Иштван Иедиарто (Íjgyártó István) 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр тус тус томилогдсон. |
Хүмүүнлэгийн харилцаа |
Визтэй эсэх |
Дипломат, албан паспорттой иргэд 90 хоног хүртэл харилцан визгүй зорчино |
Унгар Улсад амьдарч буй Монгол иргэд |
1322 иргэн Унгарт албан ёсны бүртгэлтэй ажиллаж, сурч, оршин сууж байна (2018 оны 1 дүгээр сарын байдлаар) |
Оюутан солилцоо |
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Унгар Улсын Хүний хүчний яамны хооронд хамтран ажиллах тухай хөтөлбөрийн хүрээнд жил бүр 200 оюутны Унгар Улсын Засгийн газрын тэтгэлэгээр суралцуулж байна. |
Дипломат болон консулын төлөөлөл |
Будапешт дахь ЭСЯ
Улаанбаатар дахь ЭСЯ
Өргөмжит консул:
Унгар Улсын Өргөмжит консул Ч.Гантулга (2012 оны 5 дугаар сард томилогдсон) |