EMBASSY OF MONGOLIA IN BUDAPEST |
Төрсний бүртгэлУнгар Улсад байнга оршин суугаа Монгол Улсын харъяат иргэдээс төрсөн хүүхдийг эцэг, эхийн хүсэлтийг үндэслэн төрсний бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоно. Хүүхдийг төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлнэ. Хүүхдийн төрсний бүртгэлийг хийлгэж, төрсний гэрчилгээ авахад дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ: 1. Хүүхдийн төрснийг бүртгүүлж, төрсний гэрчилгээ авах талаар эцэг, эхээс ЭСЯ-ны нэр дээр гаргасан өргөдөл (Өргөдөлд эцэг, эх хоёр хоёулаа гарын үсэг зурж, өөрсдийн Унгар Улсад амьдарч буй хаяг, холбоо барих утасны дугаараа бичсэн байна)
2. Төрсний гэрчилгээ авах мэдүүлгийг татан авч, үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөн хавсаргах (Мэдүүлгийг хэрхэн бөглөх заавартай сайтар танилцана уу) 3. Эцэг, эхийн иргэний цахим үнэмлэхний хуулбар 4. Эцэг, эхийн гадаад паспортын зурагтай болон визтэй хуудасны хуулбар 5. Унгар Улсад хэрэглэж буй ID Card 6. Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (гадаад улсад гэрлэлтээ бүртгүүлсэн бол тухайн улсад гэрлэлтээ бүртгүүлсэн гэрчилгээний хуулбар) 7. Хүүхэд Унгар Улсад төрснийг гэрчилсэн бичиг баримтын хуулбар (Birth certificate) 8. Хүүхдийн нэг хувь зураг (3*4 см-ын хэмжээтэй байх шаардлагатай) Жич: 30 хоногийн дотор хүүхдээ төрсний бүртгэлд бүртгүүлээгүй бол ‘’Төрсний бүртгэлгүй тухай лавлагаа’’-г УБЕГ-аас авах хэрэгтэй. Уг лавлагаа авахын тулд эрүүл бойжиж байгаа гэсэн тодорхойлолт (баталгаат орчуулгын хамт), эцэг, эхийн бичиг баримтын хуулбарыг УБЕГ-т илгээж авна. - Холимог гэр бүлээс төрсөн хүүхдэд тухайн улсын иргэншил аваагүй тухай тодорхойлолт (баталгаат орчуулгын хамт) шаардлагатай. - Дээрх бичиг баримтыг бүрдүүлж, эцэг, эхийн аль нэг нь ЭСЯ-д аль болох өөрийн биеэр хүрэлцэн ирэх шаардлагатай. Тайлбар: Хэрэв хүүхдийн эцэг, эх гэрлэлтээ бүртгүүлж, баталгаажуулаагүй бол, эсхүл хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй бол хүүхдийг эхийн нэрээр овоглож бүртгэх болно.Энэ тохиолдолд хүүхдийн эцэг тогтоох асуудал гардаг бөгөөд эцэг, эхийн аль алиных нь хүсэлтийг харгалзан хүүхдийг эхээр нь, эсхүл эцгээр нь овоглохыг шийдвэрлэдэг журамтай. Иймд гэрлэлтийн баталгаа чухал болохыг анхаарах нь зүйтэй. ЭСЯ шинэ төрсөн хүүхдийг бүртгэж, төрсний гэрчилгээ олгосныг бүртгэх ИУБ-11маягт /Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2010 оны 326 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан маягтыг хэлнэ/-ыг дээрх баримт бичиг, эцэг эхээс өгсөн мэдээлэлд тулгуурлан бөглөж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлснээр шинэ төрсөн хүүхдийг Монгол Улсын иргэний бүртгэлд албан ёсоор бүртгэн баталгаажуулдаг журамтай. |