EMBASSY OF MONGOLIA IN BUDAPEST |
ЭЛЧИН САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ
Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яам нь Монгол Улсыг Унгар Улсад төлөөлөн мөн Бүгд Найрамдах Серби Улсыг хавсран ажилладаг. Элчин сайдын яамны үйл ажиллагаа нь эдгээр улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсын түүх, соёлыг сурталчлан таниулах, монгол судлалыг хөхүүлэн дэмжих, иргэдийн эрх ашгийг хуулийн хүрээнд хамгаалахад оршдог билээ. Мөн суугаа болон хавсран суугаа орнуудад ажиллаж, амьдарч буй болон зорчин яваа монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, үүсгэн байгуулсан холбоо, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, иргэдийн санал бодлыг сонсох нь манай Элчин сайдын яамны эрхэм зорилгын нэг юм. Манай Элчин сайдын яам Та бүхэнд үргэлж нээлттэй ойр байж таатай нөхцөлд консулын шуурхай үйлчилгээ үзүүлсээр байгаа болно. Элчин сайдын яамны цахим хуудсанд зочилсон эрхэм Танд талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе. Хүндэтгэсэн, МОНГОЛ УЛСААС УНГАР УЛСАД СУУГАА
|