Унгар Улсад байгаа Иргэн та өөрийн эрх, хийхийг хүсэн үйлдэл, тухайлбал өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдад худалдах эрхээ шилжүүлэх, банкинд данс нээлгэх үйлдлийг өөрөө бус, Монгол Улсад байгаа өөрийн төлөөлөгчөөр буюу итгэмжлэгдэгчээр дамжуулан эдлэх, эсхүл хийх боломжтой. Монгол Улсын Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д заасны дагуу таныг төлөөлөх итгэмжлэгдэгчийн эрх хууль тогтоомжийн дагуу (тухайлбал насанд хүрээгүй хүүхдийг төлөөлөх эцэг, эхийн эрх) болон итгэмжлэлийн үндсэн дээр үүсдэг. Итгэмжлэл гэрчлүүлэхдээ тодорхой эрх, үүргийг шилжүүлсэн итгэмжлэлийг шаардлага хангахуйц байдлаар бичиж, дараахь материалыг бүрдүүлсэн байна.
Бүрдүүлэх материал:
- Монгол Улсын гадаад паспорт, эсхүл иргэний үнэмлэхний хуулбар (хамтран өмчлөгч эрхээ шилжүүлэх бол өмчлөгч бүрийн бичиг баримт)
- Унгар Улсад хэрэглэж буй ID card (хамтран өмчлөгч эрхээ шилжүүлэх бол өмчлөгч бүрийн бичиг баримт)
- 18 нас хүрээгүй хүүхдийн өмнөөс итгэмжлэл гаргах бол хүүхдийн бичиг баримтын хуулбар
- Орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой итгэмжлэл гэрчлүүлэх бол үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Үйлчилгээний хураамж төлсөн баримт /банкаар тушаасан байна, үйлчилгээний төлбөр /
Дээрх материалыг бүрдүүлж, өөрийн биеэр авчрах.
Нэмэлт шаардлага, тайлбар:
- Итгэмжлэлийг зөвхөн крилл үсгээр бичнэ.
- Итгэмжлэлийн хүчинтэй байх хугацааг тодорхой бичих бөгөөд 1 сараас 3 хүртэлх жил байж болно.
- Итгэмжлэлд хүлээн авагчийн регистрийн дугаарыг бичсэн байна.
- Итгэмжлэгч өөрийн холбоо барих утасны дугаарыг бичсэн байна.
- Таны итгэмжлэл ажлын 3 өдрийн дотор Гадаад харилцааны яамны Консулын газарт хүргэгдэнэ.
- Итгэмжлэгдэгч Гадаад харилцааны яамны Консулын газарт иргэний бичиг баримттайгаа өөрийн биеэр очиж гарын үсэг зурж итгэмжлэлээ авна.
Дараахь холбоосоор орж, загвар маягтын дагуу итгэмжлэлээ бичнэ үү:
|