EMBASSY OF MONGOLIA IN BUDAPEST |
Унгар Улсад оршин суугаа тодорхойлолт авахМонгол Улсын иргэн та Унгар Улсад оршин суугаа тодорхойлолт авахдаа дараахь материалыг бүрдүүлнэ. Бүрдүүлэх материал: - Унгар Улсад хэрэглэж буй ID card/жолооны үнэмлэх, оюутны үнэмлэх зэрэг Унгар Улсад оршин суугааг нотлох баримт бичгийн хуулбар - Үйлчилгээний төлбөр, банкаар тушаасан байна. /үйлчилгээний төлбөр / ОРШИН СУУЖ БАЙГААГ НОТОЛСОН ТОДОРХОЙЛОЛТ гэж гадаад улсад оршин сууж байгаа Монгол иргэдийг тухайн оршин сууж буй улсын харъяалах албан ёсны бичиг баримт /ID card, жолооны үнэмлэх, сургуулийн үнэмлэх гэх мэт/, түүнчлэн эрх бүхий албан тушаалтнаас гаргасан нотлох бичиг /сургуулийн тодорхойлолт, банкны гүйлгээний утга/ зэргийн аль нэгэн дээр нь үндэслэн тухайн улсад /одоо байгаа байнгын хаягт нь үндэслэн тодорхойлно/ ажиллаж, амьдарч, оршин сууж байгааг нь албан ёсоор нотолсон бичиг юм. Та ЭСЯ-аар дамжуулан Унгар Улсад оршин сууж байгаагаа нотолсон тодорхойлолт гаргуулснаар зөвхөн мөнгө авахад энэхүү тодорхойлолтыг ашиглах төдийгүй цаашид өөр бусад үйлдэл хийхэд мөн дахин гаргуулахгүйгээр энэхүү тодорхойлолтоо ашиглах боломжтой юм. |