МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧ НАРЫН ТОВЧ НАМТАР

 

Овог: Агнэш (Др. Профессор)

Нэр: БИРТАЛАН

Орон: Унгар улс

Мэргэжил: Монгол судлал

 

И-мэйл: birtalan@hotmail.com

Олон нийтийн сүлжээ: https://www.facebook.com/agnes.birtalan.5
https://www.facebook.com/belsoazsia/

Соёлын элчийн үйл ажиллагааны чиглэл:
Төгссөн сургууль:
1979–1985    Өтвөш Лорандын нэрэмжит их сургууль – монгол судлал (MA)
Өтвөш Лорандын нэрэмжит их сургууль – орос хэл, уран зохиол (MA)
Өтвөш Лорандын нэрэмжит их сургууль – түүх (MA)
1985–1989    Өтвөш Лорандын нэрэмжит их сургууль, Төв Ази судлалын тэнхим – аспирантын сургалт
1991               Хэл шинжлэлийн доктор (CSc) – 20-р зууны эхний үеийн ойрд ардын дууны цуглуулгын төрөл зүй ба хэл зүй
1991               Бонны их сургууль, Төв Ази судлалын тэнхим – манж хэлний чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн
1996, 1997    Йонсей их сургууль – солонгос хэл, соёл, шашны түүхийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн (Seoul Peace Prize-ийн тэтгэлэг)
2001               Хабилитац, Өтвөш Лорандын нэрэмжит их сургууль – Монгол бөө мөргөл, ардын шашны судалгаа
2001, 2002    Көлний их сургууль, Угсаатны зүйн хүрээлэн – үгсаатны зүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн (Humboldt-ын тэтгэлэг)

Ажлын туршлага:
1992–2013    Өтвөш Лорандын нэрэмжит их сургууль, Төв Ази судлалын тэнхим, их сургуулийн доцент
1998–2000    Өтвөш Лорандын нэрэмжит их сургууль, Төв Ази судлалын тэнхим, тэнхимийн эрхлэгчийн орлогч
2000–             Өтвөш Лорандын нэрэмжит их сургууль, Төв Ази судлалын тэнхим, тэнхимийн эрхлэгч
2008–             Өтвөш Лорандын нэрэмжит их сургууль, Дорнод Азийн хүрээлэн, орлогч захирал,
2013–             Өтвөш Лорандын нэрэмжит их сургууль, их сургуулийн профессор
2014–             Өтвөш Лорандын нэрэмжит их сургууль, Монгол Судлалын Төв, эрхлэгч
2015–             Көрөши Чома Нийгэмлэг, ерөнхийлөгч
2016–             Олон улсын монгол судлалын холбоо, ерөнхийлөгч

Монгол Улсыг сурталчлах үйл ажиллгааны чиглэл, сонирхол:

Монгол хэл бичгийн ухаан, монгол судлал (монгол төрлийн хэлнүүд, монгол хэлний аялгуунууд, монгол аман зохиол, уламжлалт соёл, шашин шүтлэг), солонгос хэл, соёл, шашин шүтлэг, манж хэл.
Монгол, герман, англи, орос, хэлээр уншина, бичнэ, ярина. Манж, солонгос, төвд, франц, хэлээр уншина.
200-аас дээш тооны эрдэм шинжилгээний бүтээл, өгүүлэл, ном нийтлүүлсэн.
Дээд боловсролын түвшинд 1985 оноос олон төрлийн сэдвээр хичээл заах туршлагатай (монгол хэл, түүний аялгуунууд; уламжлалт монгол соёл; монгол аман зохиол; монголын бөө мөргөл, ардын шашин шүтлэг, бурханы шашин; монголын түүх; Дотоод Азийн бурхан шашин; Солонгос бөө мөргөл, бурханы шашин; манж хэл гэх мэт).
Монгол, Орос, Хятад улсад суугаа монголчуудын дунд олон удаа хээрийн судалгаа явуулж монгол хэл, аялгуу, соёл, аман зохиол, шашин шүтлэг зэрэг сэдвээр материал цуглуулсан юм. 1991 оноос Унгар-монгол хамтарсан хээрийн судалгааны ангийн ахмад гишүүн.

SHORT BIOGRAPHY OF THE CULTURAL ENVOYS OF MONGOLIA

Description: C:\Users\sea\AppData\Local\Microsoft\Windows\INetCache\Content.Word\Birtalan-Ágnes.jpg

 

Last name: Ágnes (Dr. Professor)

First name: BIRTALAN

Country: Hungary

Occupation: Mongolian studies

 

Email: birtalan@hotmail.com

Social media contact: https://www.facebook.com/agnes.birtalan.5
https://www.facebook.com/belsoazsia/

Areas of Cultural promotion and activities:
Education:
1979–1985    Eötvös Loránd University, Mongolian studies (MA)
Eötvös Loránd University, Russian language and literature (MA)
Eötvös Loránd University – History (MA)
1985–1989    Eötvös Loránd University, Department of Inner Asian Studies – doctoral studies
1991               Candidate of sciences (CSc) – Genres and Language of an Oirat Folk Song Collection from the Beginning of the 20th Century
1991               University of Bonn, Department of Central Asian Studies – Manchu language
1996, 1997    Yonsei University – Korean language, culture and history of religions (Seoul Peace Prize scholarship)
2001               Habilitation, Eötvös Loránd University – Studies on Mongolian Shamanism and Folk Religion
2001, 2002    University of Cologne, Institute for Ethnology – ethnological studies (Humboldt scholarship)

Professional experience:
1992–2013    associate professor, Eötvös Loránd University, Department of Inner Asian Studies
1998–2000    vice-head of the department, Eötvös Loránd University, Department of Inner Asian Studies
2000–             head of the department, Eötvös Loránd University, Department of Inner Asian Studies
2008–             vice-director, vice-head of the department, Eötvös Loránd University, Institute of East Asian Studies
2013–             university professor, Eötvös Loránd University
2014–             head, Eötvös Loránd University, Centre for Mongol Studies
2015–             president, Csoma de Kőrös Society
2016–             president, International Association for Mongol Studies

Areas of interest in promoting Mongolian culture:

Main topics of expertise and researches: Mongolian studies and Mongol philology (including Mongolic languages and dialects, Mongolian folklore, traditional culture, religions, religious beliefs and mythology), Korean language, culture and religions, Manchu language.
Reads, writes and speaks Mongolian, German, English and Russian. Reads Manchu, Korean, Tibetan and French.
Published more than 200 academic works, articles and books.
Teaching experience in higher education from 1985 in various topics (Mongolian Language and its Dialects; Traditional Mongolian Culture; Mongolian Folklore; Mongolian Shamanish, Folk-religion and Buddhism; History of Mongolia; Buddhism in Inner Asia; Korean Shamanism and Buddhism; Manchu Language, etc.)
Carried out a number of fieldworks among Mongols of Mongolia, Russia and China and collected material on Mongolian dialects, culture, folklore and religion. From 1991 the leading participant of the Hungarian-Mongolian Joint Expedition collecting materials on the language and culture of Mongols in Mongolia, Russia and China.

Mонгол судлалын тэнхимд эрдэм шинжилгээний олон улсын бага хурал боллоо. /2018.05.05/

Унгар улсын Өтвөш Лорандын шинжлэх ухааны их сургуулийн Mонгол судлалын тэнхимд 'Ганжуур Данжуур'-ын судалгааны эрдэм шинжилгээний олон улсын бага хурал боллоо. Уг хуралд 20 орчим Монгол судлаач илтгэл тавилаа.

http://budapest.embassy.mn/index.php?moduls=101&id=167

Олон улсын монгол судлалын холбоо, ерөнхийлөгч Бирталан Агнеш Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав. /2018.06.18/

https://www.facebook.com/belsoazsia/photos/pcb.1807454579315230/1807174872676534/?type=3&theater

Монгол судлалыг шинэ шатанд гаргахаар санал солилцов. /2018. 06.08/

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Олон улсын монгол судлалын холбооны Ерөнхийлөгч,    профессор   Бирталан   Агнеш    тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Унгар Улс дахь Монгол судлалын төвийн талаар болон цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд, салбарын сайд Ц.Цогзолмаа хэлэхдээ “Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр (2018-2021)-ийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан. Ингэснээр ойрын хэдэн жил монгол судлалыг дэмжин хөгжүүлэх бодлого тогтвортой байх нөхцөл бүрдэж байна. Унгар Улсын монгол судлал эртний түүхтэй, баялаг өв уламжлалтай. Эдүгээ Өтвөш Лорандын нэрэмжит их сургуульд бие даасан Монгол судлалын төв байгуулагдаж, тэнд монгол судлалын шилдэг судлаачид ажиллаж, судалгаа шинжилгээний ажлаа хийж байгаад талархаж байна. Мөн Элтэ их сургуулийн монгол судлалыг 2014 оноос эхлэн зохих хэмжээгээр дэмжсээр ирснийг та бүхэн мэдэх байх. Цаашид ч бид та бүхний монгол судлалын сургалт, судалгааг бүх талаар дэмжиж ажиллах болно” гэв.  Түүнчлэн БСШУСЯ-наас гадаадын монгол судлалын төвүүдийг урт хугацаанд тогтвортой дэмжихээс илүүтэй богино хугацаанд бодит үр дүн үзүүлэх ажил, төсөл, хөтөлбөрийг дэмжих бодлого баримталж буйгаа илэрхийллээ. Олон улсын монгол судлалын холбооны Ерөнхийлөгч, профессор Бирталан Агнешийг хүлээн авч уулзсанд талархаж байгаагаа хэлээд, Монголын шашин шүтлэг, ардын аман зохиол гээд унгарчуудын хийсэн бүхий л судалгааг зөвхөн судлаачдад танилцуулаад зогсохгүй нийт ард иргэдэд ч танилцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. https://mecss.gov.mn/news/758/

Соёл урлагийн их сургууль хүндэт доктор цолыг монголч эрдэмтдэд олгов. /2018.07.23/

“Монголчуудын соёлын ертөнц: Өв, үнэт зүйл, урлаг” олон улсын монголч эрдэмтний хурлын үеэр СУИС-ийн Хүндэт доктор олгох ёслол Оюутан театр 2018 оны 7 сарын 23-нд ёслол төгөлдөр боллоо. СУИС-ийн Хүндэт доктор цолыг Монгол судлалын холбооны ерөнхийлөгч Бирталан Агнэш (Унгар),  монгол судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан Олон улсын монгол судлалын холбооны хүндэт гишүүн Жак Легран (Франц) нарт олголоо. http://iams.org.mn/news.php?nid=57

“МОНГОЛЧУУДЫН СОЁЛЫН ЕРТӨНЦ:  ҮНЭТ ЗҮЙЛ, ӨВ, УРЛАГ” ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТНИЙ ХУРАЛ БОЛЛОО./2018.07.24/

Олон Улсын Монгол Судлалын Холбоо, Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургууль хамтран монгол судлалын 2018 оны хоёрдугаар ээлжит хурлыг олон улсын монгол судлал дахь соёл, урлаг судлалыг идэвхжүүлэх, дотоод, гадаадын эрдэмтдийн олон улсын монгол судлалд гүйцэтгэх үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, монголын соёл, урлаг судлалаар мэргэшсэн залуу судлаачдыг дэмжих, залгамж халааг бэлтгэх зорилгоор “МОНГОЛЧУУДЫН СОЁЛЫН ЕРТӨНЦ:  ҮНЭТ ЗҮЙЛ, ӨВ, УРЛАГ” ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТНИЙ ХУРЛЫГ 2018 оны 7-р сарын 23, 24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Энэхүү Олон улсын эрдэм шинжилгээний хурлын хүрээнд Монгол улсын эрдэмтдээс гадна ОХУ, Герман, БНХАУ, БНСУ, Турк, Унгар,  Франц, Польш, АНУ, Австри  зэрэг орны эрдэмтэд оролцож  “Соёлын үнэт зүйл, бодлогын судалгаа”, “Монголын соёлын биет болон биет бус өв”, “Чингис хааны дүр тайз дэлгэц, дүрслэх урлагийн бүтээлд” гэсэн 3 салбар хуралдаан, үзэсгэлэн, урлагийн тоглолт, “Сономын Лувсанвандан” III ботийн нээлт, номын үзэсгэлэн худалдаа боллоо.

http://iams.org.mn/news.php?nid=56


“Монгол хэл, утга зохиол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо. /2018.08.09./

МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэн, Монгол хэл-хэлшинжлэлийн тэнхим, Утга зохиол-урлаг судлалын тэнхим, БНХАУ-ын Төвийн Үндэстний их сургуулийн Монгол хэл, утга зохиолын салбар хамтран 2018 оны 8-р сарын 3-5-ны өдрүүдэд “Монгол хэл, утга зохиол судлал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Хуралд Унгар Улсын Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн Төв Ази судлалын тэнхимийн эрхлэгч, Олон улсын монгол судлалын холбооны ерөнхийлөгч Бирталан Агнеш, ХБНГУ-ын Хүмбольдтын их сургуулийн Монгол судлалын тэнхимийн эрхлэгч А.Ганчимэг, БНСУ-ын Тангүгийн их сургуулийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал И Сон Гюү, Хангүг Гадаад судлалын их сургуулийн Монгол судлалын тэнхимийн эрхлэгч Ким Гисонь, Итали Улсын Венецийн Ка Фоскари их сургуулийн профессор Элизабетта Рагагнин, ХБНГУ-ын судлаач Беньямин Брозиг, Эстонийн Тарту их сургуулийн профессор Алевтина Соловьева, БНПУ-ын Варшавын их сургуулийн судлаач Павел Шчап, БНФУ-ын Дорно дахины хэл, иргэншлийн дээд сургуулийн профессор Сайнзаяа, БНХАУ-ын Төвийн Үндэсний их сургуулийн профессор Цогт, Сарангэрэл, Хувьсгалт, Намжил, Манлай, МУИС-ийн профессор Г.Нандинбилиг, Д.Цэнджав, СУИС-ийн профессор С.Дулам нарын гадаад, дотоодын 30 гаруй судлаач илтгэл хэлэлцүүллээ. http://news.num.edu.mn/?p=51593

“Монгол сурвалж бичгийн өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо. /2018.08.17/

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэмжлэгээр Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Үндэсний Номын Сан хамтран зохион байгуулсан “Монгол сурвалж бичгийн өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд Орос, Хятад, Япон, Итали, Унгар, Франц, Польш, Турк, Монгол зэрэг 9 орны 30 эрдэмтэн оролцож, илтгэл хэлэлцүүлж дууслаа.
Хуралд оролцогчид монгол хэл, түүх, соёлд холбогдох гадаад хэлээрх болон олон зүйлийн бичиг үсгээр уламжлан ирсэн сурвалж бичгийг танилцуулсны зэрэгцээ сурвалж бичгийг судлах аргазүйн талаар ярилцсан юм. Энэ хуралд Монголын Ц.Шагдарсүрэн, Оросын Владимир Успенский, Францын Александр Вовин, Унгарын Бирталан Агнеш, Японы Х.Фүтаки зэрэг монгол судлалын нэрт эрдэмтэд оролцсон нь хурлын чанар чансааг харуулсан билээ.

Хуралд оролцогчид гадаад хэл болон монголчуудын хэрэглэж ирсэн олон зүйлийн бичиг үсгээрх сурвалж, гадаад дотоодод хадгалагдаж байгаа монгол сурвалж бичгийн баримт хэрэглэгдэхүүнийг танилцуулав.
Монгол судлаач бол монгол орон, монголчуудын тухай шинжлэх ухааны үндэслэлтэй бодит мэдээллийг түгээж, биднийг дэлхий ертөнцтэй зөв замаар холбодог эрхэм гавьяатай хүмүүс. Тийм учраас Монгол улсын төрөөс гадаад орнуудад монгол судлалыг эрчтэй хөгжүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх чиглэлээр тодорхой бодлого боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Яамны монгол судлалыг дэмжих үйл ажиллагааны хэрэгжилтийг ханган ажиллах хүрээнд өнгөрсөн онд “Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр 2018-2021”-ийг батлуулсан юм.
Тус хурал нь монгол судлалын чухал хэрэглэгдэхүүн, эх сурвалжийн судалгааг өргөжүүлэх, шинэ баримттай танилцаж, эрдэмтэн судлаачид мэдээлэл солилцсон, хамтран ажиллах боломжийг нээж өгсөн хэмээн зохион байгуулагчид үзэж байна.
 https://www.facebook.com/zayabaatar.dalai